Монголын зах зээлд бейкери төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээний анхны дэлгүүрийг 1998 онд нээснээр компанийн үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. Хамгийн чанартай түүхий эдийг импортлон солонгос мэргэжилтний шууд сургалтан дор үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн нь анхнаасаа бүтээгдэхүүний амт чанар сайн, өнгө үзэмж төрөл сонголтоороо хэрэглэгчдийн дуртай хэрэглээ болох гол тулгуур байлаа.
Анхны салбараа 73мкв жижигхэн үйлчилгээний зааланд халуун пийшингээс дөнгөж гарсан талхны онцгой зөөлөн үнэр эргэн тойронд тархаан тэртээ 1998 оны зуны өдрүүдэд нээгдэж байсан.Одоо 20 жилийн дараа ч мөн адилхан мэдрэмж төрхөөрөө угтан үйлчилж буй нь хамт олны тууштай хичээнгүй хөдөлмөрийг харж болно.
Шинэхэн талх нарийн боов бялууг хэрэглэгчдэд хүргэх хамгийн дөт замыг байнга эрэлхийлж ирснээр супермаркетын доторх халуун цех, борлуулалтын хослолыг мөн л анхлан бий болгож амжилттай ажиллуулсан нь одоо бүхий л супермаркетын зүгээс байгуулахыг хүсдэг болсон үйлчилгээний чиглэл болон үлджээ.
Хөрөнгө хүч шаардаж алдагдал хүлээх эрсдэл байсан ч хэрэглэгчиддээ бүтээгдэхүүнээ шинэхэнээр нь хүргэх ганцхан том зорилго байсан нь In store bakery хөгжлийг монголын зах зээлд авч ирсэн хамт олны бахархах нэг зүйл юм.
Бялуу хэмээх шидэт бүтээгдэхүүнийг шинэхэн жимсээр чимэглэх, муссе хэлбэрээр хийх, choco art чимэглэл гээд анхлан нэвтрүүлсэн бүхнээрээ хамт олон одоо ч бахархдаг.
Нарийн боовны 100 гаруй төрлийг өөр өөрийн онцлог амт хэлбэрээр одоо ч гэсэн “Ээжийн сэтгэл” гэх нууцхан жороороо амтлан хүргэж байна.
Энэ салбартаа брендийг хийх оролдлогуудыг тасралтгүй хийж сав баглаа боодол, орц бүрдэл, шинэ бүтээгдэхүүний чиг аяс, тухлах орчин, үйлдвэрлэлийн зөв процесс гээд санаа тавьж анхаарлаа хандуулаагүй талбар цөөн байсан нь хамт олны дараагийн амжилтыг авч ирсэн.
Нийслэлийн залуучуудын тухлан суух дуртай, хотын шинэхэн соёл, гэгээлэг орчны шийдэл болсон кофе шоп Café Ti-amo, Adesso, Caffe bene сүлжээ бизнесийн хамт олон мөн л манай компанийн дэргэдээс төрөн гарсанд бахархаж байдаг.
Манай компани нь Монголын хэрэглэгчдийг дэлхийн хэмжээний бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангах чин зорилгийг өвөрлөн олон удаагийн оролдлого зүтгэлийн үр дүнд Tous les Jours бейкери сүлжээг Монголдоо оруулж ирж бэлэг барьлаа.

20 жилийн нөр их хөдөлмөрийг эргээд харахад бейкери салбарын хөгжлийн дүр зураг, чиглэл хандлагын манлайлагч байж эх орныхоо хөгжилд оруулсан хувь нэмрээрээ бахархахгүй байхын аргагүй юм.